Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саунд бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай, О гэгч эмэгтэй нь бусдын биеийг үнэлүүлж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байжээ.