Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана.
Энэ хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00-18:00 цагийн хооронд Налайх дүүрэгт байрладаг Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль дээр нүүлгэн шилжүүлэх дадлага, гамшгийн үеийн аврах ажиллагааны сургалт зохион байгуулна.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед оюутан болон багш ажилчдыг хэрхэн аварч байгааг цогцоор нь харуулсан томоохон дадлага сургууль болохоороо онцлог юм.