Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид Зүүн Азийн удирдагчдын уулзалтад оролцож байна

2018 оны 03-р сарын 29 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
img_0990

2018 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал, Захиргаа удирдлагын газрын дарга Э.Энхтайван нар Зүүн Азийн улаан загалмайн удирдагчдын хуралд оролцож байна. Тус хуралд Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгүүд болон Хонг Конг, Макаогийн улаан загалмайн салбарын удирдлагын төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Зүүн Азийн хүүхэд залуучуудын улаан загалмайн сүлжээний хурал мөн энэ үеэр зохион байгуулагдаж байна. Залуучуудын улаан загалмайн хуралд МУЗН-ийг төлөөлж хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн Г.Өлзийжаргал оролцож, Зүүн Азийн залуучуудын улаан загалмайн бүсийн төлөвлөлтөд санал солилцов.

Зүүн азийн улаан загалмайн удирдагчдын хурлаар Үндэсний нийгэмлэгүүд ажлын сайн туршлагаа харилцан хуваалцаж, олон нийтийн даван туулах чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх