Засгийн газрын хуралдаанаар (2018.03.27) нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдрийн хуралдаанаар оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлсэн юм.
Тусгай зөвшөөрлийг дараах шалтгааны улмаас цуцалжээ. Үүнд, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байхад үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, үйл ажиллагаа нь зогссон, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг үндэслэл хамаарч байна.