ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Кемеровод ирж харамсал илэрхийлэв

2018 оны 03-р сарын 27 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29665752_1334731846658310_488622805_n

 ОХУ-ын Сибирийн Кемерово хотын   «Өвлийн интоор» худалдаа,амралт чөлөөт цаг,тоглоомын  төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 13 хүүхэд амиа алдсан гэж  Оросын “Спутник” агентлаг мэдээллээ. Уг хэрэгт холбогдуулан тус төвийн ажилтан дөрвөн хүнийг баривчлан саатуулсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, худалдааны төвийн нэг хамгаалагч нь галын дохиоллын системийг унтраасан байснаас гадна зарим гарц нь хаалттай байсан гэнэ.
Кемерово хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, тус худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу кино театр болон хүүхдийн тоглоомын газартай дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө Кемеровод нисч ирсэн бөгөөд хамгийн түрүүнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө. Тэрээр  галын аюултай холбогдуулан харамсал илэрхийлж, аймшигтай эмгэнэлт явдал болсныг онцлоод мэдэгдэл хийлээ. Буруутныг олж зохих арга хэмжээ авахыг анхааруулав.

29549978_1334748989989929_272116048_n

Тус төвд ажиллаж байсан орон нутгийн  амьтны хүрээлэнгийн захирал  Евгений Видеманы ярьснаар, тэнд байсан амьтад бүгдээрээ угаартаж үхсэн байна. Тэнд бяцхан бор туулайнаас эхлээд далайн гахай,Камеруны ямаа, Африкийн зараа, үнэг,хярс, шиншилла хулгана, тоть гээд 200 гаруй амьтан байжээ. Галын аюул нэгээс гурван давхрыг бүхэлд нь хамарч хүүхдийн тоглоомын төв рүү яах ийхийн зуур хуйлран оржээ. 100 орчим хүнийг тэндээс нүүлгэн шилжүүлж  чадсан байна,тэднээс 20 гаруй хүн дээвэр дээрээс зураг авч бичлэг хийжээ. Тухайн үед бага насны хүү цонхоор үсэрсэн, кинотеатрын заалнаас дөрвөн хүүхдийн шарил олдсон гэж гал сөнөөгчид ярьсан байна.

Эх сурвалж: Спутник

29681075_1334751029989725_1105639166_o

29550269_1334732856658209_1819282930_n

29550143_1334733019991526_390307858_n 29547538_1334733216658173_448048879_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх