Татварын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд, улсын ахлах байцаагч нар өнөөдөр “Өөрчлөлтийн менежмент” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нээж, сургалтад идэвхтэй оролцохыг хүссэн юм.
Энэ удаагийн сургалтын сэдэв нь “Өөрчлөлтийн менежмент” бөгөөд ОУВС-ийн зөвлөх Джон Мидлтон илтгэл тавилаа. Тэрбээр “Өөрчлөлтийг хийх хүчин чадалтай байх нь байгууллагад туйлын чухал. Хэрэв та байрнаасаа хөдлөхгүй бол ухарч байна гэсэн үг. Өөрчлөлт нь хамгийн сайн боломжийг олгодог процесс юм, харин албадсан процесс биш. Энэ нь таны зорилтод уялдсан, сайжруулалтыг нөхцөлдүүлсэн байх ёстой.Өөрчлөлтийг амжилттай хийгч нь хүмүүс. Тиймээс өөрчлөлтийг эсэргүүцэх нь олон хүний хувьд байдаг л сэтгэл хөдлөлийн процесс юм. Хүн өөрчлөлтийг хэрхэн ойлгож байгаагаас түүний эсэргүүцлийн түвшин хамаарна. Тиймээс өөрчлөлтийн процессыг хэт хүндрүүлэх хэрэггүй. Хамгийн сайн амжилтад хүргэхийн тулд таны хийж чадах цөөн хэдэн зүйл байдаг” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр хүмүүст өөрчлөлтийг эсэргүүцэхэд юунд хүргэдэг болоод шилжилтийн үе шатуудын талаар мэдээлэл өглөө. Эцэст нь ОУВС-ийн зөвлөх Джон Мидлтон “Матрын аманд толгой чинь орчихсон үед ч гол зорилгоо мартаж болохгүй” гэж хэлсэн юм.
ТЕГ-ын удирдах албан тушаалтнууд “Өөрчлөлтийн менежмент” сэдэвт сургалтад хамрагдав
2018 оны 03-р сарын 27 өдөр, 16 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )