Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарсан бөгөөд тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсний зүйлээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
Согтуурсан залуус маргалдаж нэгийнхээ биед гэмтэл учруулжээ
2018 оны 03-р сарын 27 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )