Америк, Монголын гадаад харилцаа харилцан ашигтай хамтын ажиллагаагаар үргэлжилнэ

2018 оны 03-р сарын 25 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29663702_1629160417172636_724238594_n

2018 оны 3-р сарын 23-ны өдөр АНУ-ын Үндэсний Түүхийн музейд Америк дахь Монголын Нийгэмлэгийн Дээд Чуулган зохион байгуулагдаж төлөөлөгчид “Америк ба Монголын шинэ гадаад бодлого” сэдвээр эрдэмтэд, судлаачдын дунд өглөөний хэлэлцүүлэгээ эхлүүллээ.

Тус хуралдаанд АНУ-аас Монгол улсад сууж байсан Элчин сайд асан Памела Шлуц, Жонатан Адельтон, Монголч эрдэмтэн Алиша Камп, Куба улсад суугаа Элчин Сайд Ц. Батбаяр, Индонез улсад сууж байсан Элчин сайд Ш. Батцэцэг нар илтгэл хэлэлцүүлэв.

Элчин Сайд Ш. Батцэцэгийн илтгэл Америк Монголын өнгөрсөн 30 жилийн дипломат харилцаанд судлаачын өнцөгөөс дүгнэлт өгсөн төдийгүй улс төрийн өвөрмөц системтэй, эдийн засгийн нөхцөл байдлаараа дэлхийн анхаарлын төвд байгаа хөрш хоёр их гүрний Монгол болон гадагш нөлөөлөх улс төр, эдийн засгийн харилцан хамаарал, Ардчилсан Монгол улсын бие даасан гадаад бодлогын ойрын чиг хандлагыг судлаачын дүгнэлтдээ тодорхойлж гаргаж ирсэнээрээ оролцогч бүх талуудын сонирхолыг их татав.

Ш.Батцэцэг өөрийн илтгэлдээ Зүүн Өмнөд Азидаа цорын ганц гэгдэх Ардчилсан Монгол улсын гадаад бодлогод гуравдагч хөрштэй харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй дипломат харилцааг ХОЖИЛ ХОЖИЛЫН зарчимд тулгуурлан явуулах асуудал чухал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Эрдэмтэн, судлаачдын хэлэцүүлгээс дүгнэхэд Америк, Монголын харилцаа ирэх жилүүдэд тогтсон дипломат харилцаагаа бухий л салбарт тэлж, бодит үйл ажиллагаа, шийдвэр, үр дүнгээр баяжуулах хандлагатай байна. Ш. Батцэцэг энэ сарын 26-ны өдөр Америкийн шилдэг 10 сургуулийн нэг Жонс Хопкинсын Их Сургуульд “Зүүн Өмнөд Азийн Интеграцчлал ба Монгол” сэдвээр Доктор Пр. Алиша Кампын хамт илтгэл тавихаар уригдаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх