БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увс аймагт ажиллаж байна

2018 оны 03-р сарын 21 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uvs

Улс орон даяар 03.14-21-ний хооронд болж буй БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр өндөрлөнө. Увс аймгийн БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийн хаалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Уг үйл ажиллагаа Увс аймгийн төв талбайд болсон бөгөөд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан иргэдэд мэдээлэл өгч, 7 хоногийн хугацаанд нээлттэй хаалганы өдөрлөгөөр хэрхэн ажилласнаа тайлагналаа. Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан нээлттэй өдөрлөгөөр иргэдээс 500 гаруй санал хүсэлт хүлээн авч, бүх сумдаар байгаль хамгаалагчдаа ажиллуулж, өөрсдийн хийж байгаа ажлыг танилцуулсан байна.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Увс нуур, тэсийн голын сав газрын захиргаа, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтнууд тус бүрт танилцуулга хийсэн. Мөн цэвэр ус үйлдвэрлэдэг “Ус эрдэнэ” ХХК, худаг гаргаж, жимсний услалтын систем хийдэг “Чандмань ус” ХК, Улаангом хотын политехникийн коллеж, “Увс байгаль” ХК, Увс аймгийн улсын тэргүүний II сургуулийн “Эх дэлхий” эко клубын сурагчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа. Тус эко клуб байгуулагдаад 1 жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд “Гялгар уут цэцэг биш” “Хог хаягдалгүй амьдарцгаая”, “Амьтдаа хайрлая” зэрэг үйл ажиллагаануудыг сургууль дээрээ зохион байгуулж, сурагчдын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохиож иржээ. “Эх дэлхий” эко клуб одоогоор  сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ч сургуулийнхаа нийт сурагчдыг эко сурагч болгох зорилт дэвшүүлээд байгаа аж.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчин, аялал жуулчлалын  хоногийн хугацаанд хийж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авлаа. Иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг ирэх сарын эхээр болох салбарынхаа Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хэлэлцэж, алдаа, дутагдлаа цаашид хэрхэх талаар ярилцах юм. Хог хаягдал өнөөдөр Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа учир аймаг тус бүрт хог хаягдлыг дахин боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Мөн усны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед саарал ус ашигласан ААН-үүдийг дэмжих бодлого баримталж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн ЦУОШГ-ын барилгыг шинэчлэх, Чандманийн үерийн даланг сайжруулах санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж чадсан. Нөгөөтэйгүүр, Увс аймгийг аялал жуулчлалын гол бүс болгох саналыг аймгийн Засаг даргын зүгээс тавьж, жил бүр уламжлал болгон явуулдаг ITM аялал жуулчлалын үзэсгэлэнд Увс аймгийг түнш болгох саналыг ирүүлсэн. Монгол Улс ирэх сард аялал жуулчлалын маршрутаа батлуулж, дэлхийн аялал жуулчлалын маршрутад багтаана. Тэгэхээр манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Та бүхэн маань бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Ингээд та бүхэндээ өнөөдөр тохиож буй Олон улсын ойн баярын мэнд, маргааш тохиох Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе” хэмээлээ.

Увс аймагт эдгээр өдрүүдэд ОХУ-аас сургагч багш нар хүрэлцэн ирж “Жимс, жимсгэнийг хэрхэн өгөөжтэй тарих вэ”  хэмээх сургалт зохион байгуулж байгаа аж. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх марааш тус аймагт хүрэлцэн ирж, иргэдтэй уулзалт хийх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Irgen
     (192.168.8..***)
    2018/03/21 18:07

    Saidiin ajild amjilt huse sanal bna Omnogowiin yngir Yamag garaaraa us tataj usaldag owgoniig megsen uu ene hunii ajliig yaj dugneh be

    (0) (0)