Л.Энх-Амгалан гуай 80 гаруй янгир усладаг

2018 оны 03-р сарын 21 өдөр, 09 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29468140_1652614494814283_6134762635125587968_n

Номгон сумын Хармагтай багийн Хар дэл гэдэг газар нутагладаг Л.Энх-Амгалан гуай одоогоос 8 жилийн өмнө ишигтэй янгир услаж эхэлснээр одоо 80 гаруй янгир ямааг малаа хариулахын хажуугаар ус хучираар хангаж яг л хотны мал шигээ тойлдог болжээ.

Худгаас ховоо татаж услахад өөр хүнээс үргэдэг бөгөөд ганцхан идэвхтэн байгаль хамгаалагчдаа дассан байгааг хэлж байлаа.

Хавартаа идэш хоол нь холдоод усандаа ирэх нь багассан. Хониныхоо бэлчээрээр явж хэд нь төллөж байгаа эсэхийг ч харж ханддаг юм хэмээн ярьж байлаа

29472800_1652614491480950_908483306494885888_n

29432614_1652614501480949_4433157499381612544_n

29473248_1652614511480948_4791850486221242368_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх