Дэлхийд хүн амтай нь харьцуулахад хамгийн их өртэй улсаар Зимбабве, Монгол хоёр тодорчээ. Тус улсыг 40 гаруй жил толгойлсон ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабегийн дарангуйллын он жилүүдэд Зимбабве өрөнд баригдсан түүхтэй. Түүнийг 2071 оны 11 сард албан тушаалаас нь огцруулж,өнөөгийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва улс орноо шинэчлэлийн замаар хөгжүүлэхийг зорьж буй.
Эммерсон Мнангагва 90 хоног үйлчлэх өршөөлийн хууль зарлаж, компани, хувь хүн, байгууллагуудыг гадаадын оффшор данснаасаа мөнгөө буцаан оруулж ирэхийг уриалсан. Зимбабве улс өр зээлээ дарах өвөрмөц арга бодож олсон 2017 оны 1 дүгээр сард Ерөнхийлөгч Роберт Мугабегийн гэргий Грейсийн санаачилгаар тус улс 35 залуу заан, 8 арслан, 12 чоно, 1 анаашийг Хятадаас авсан өр зээлийнхээ оронд өгсөн гэж “The Conversation” мэдээлж байсан. Ийм маягаар өрөө төлсөн Африкийн олон орон бий.
Тодруулбал, бусад орны амьтны хүрээлэн, сафарид зориулан заан, арсланг өрөнд өгч байна. Америк 2016 оны 1 сард Свазилендын хаант улсаас 18 заан авч байсан. Африкийн орнууд 2010- 2014 онд нийт 500 цагаан хирс, 20 зааныг экспортолсон аж. Харин одоо Зимбабве улсад өршөөлийн хугацаа зарлаж оффшорчдын 591 сая долларыг оруулж ирсэн байна. 827 сая доллар дутуу байгаа аж. Өчигдөр тус улсын Засгийн газар гадаадад мөнгөө хадгалчихаад оруулж ирэхгүй байгаа 1800 байгууллага, компани, хувь хүмүүсийн нэрийг зарласан байна. Гадаадад мөнгөө нуучихсан хүмүүсийн мөнгийг оруулж ирэх ажил Зимбабвед өрнөж байна. Тэд өр зээлнээсээ гарахыг бүх шатандаа эрхэмлэж байгаа аж. Харин манай Монголын оффшорчид мөнгөө оруулж ирэх эсэх нь эргэлзээтэй хэвээр. Хэрэв Зимбабве шиг ухаалаг хөдөлгөөн даруй өрнүүлээд эхэлбэл монголчууд бид өрийн дарамтаас хурдан түргэн гарах нь тодорхой.
Н.Дөл