БНХАУ-д зорчих иргэдэд өгөх онцгойлон анхаарах зөвлөмж

2018 оны 03-р сарын 20 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul
  1. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.

  1. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай  хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

  1. БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.

  1. БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх 

БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

  1. Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх 

Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх