Монгол Хятадын сэтгүүлчдийн IX форум Өмнөговь аймагт болно

2018 оны 03-р сарын 20 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1521515625_29366305_2476913299201158_3435066967340351488_n

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум энэ онд Монгол Улсад зохион байгуулагдана. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын 2013 онд Бээжин хотноо байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт болно Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форум хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшил, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ болдог. Форумын арга хэмжээнд Монгол Хятадын сэтгүүлчдээс гадна олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын сэтгүүлчид ирж, арга хэмжээг сурталчилдаг. Тиймээс энэ форум Өмнөговь аймагт төдийгүй Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалт, уул уурхайн салбар дахь хөгжил дэвшил, ард түмний амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлах томоохон боломжийг бидэнд олгоно” хэмээн онцолж байна.

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт болно

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт болно

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх