Г.Алтжинг гүжирдэн гүтгэх нь хэн нэгний таашаалд нийцдэг бололтой

2018 оны 03-р сарын 16 өдөр, 15 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28907164_1326238830840945_2121395418_n

Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцөөр  “Алтжин” группийн захирал Г.Алтанг хил давах гэж байхад нь саатууллаа,АТГ-аас түүнийг байцаасан гэх мэт мэдээлэл цацагдлаа. Тэр ч байтугай Г.Алтжинг Монгол Улсын хилээр орж,гарах, гадаадад зорчихыг хориглосон гэж ч бичив. Тэр эмэгтэйг баригдаасай,хоригдоосой гэж хүсдэг хүмүүс олон бололтой. Харин түүнтэй уулзсан сэтгүүлч яагаад ийм мэдээлэл өдөр алгасахгүй гараад байгааг сонирхжээ.

Г.Алтжин сэтгүүлчийн асуултад “Намайг сүүлийн үед АТГ-аас байцаасан, гэрчээр дуудсан, хилийн хориг тавьсан,  “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой зэрэг  мэдээлэл цацагдаж байна.  Хуулийн байгууллагаас  надад хэн ч хандаагүй. Ямар ч байцаалт өгөөгүй . “Жаст” –ын Ш.Батхүүг ч би мэдэхгүй. Миний  хүү Сүрэнгээр дамжуулан “Хадгаламж” банкнаас 32 сая.ам долларын зээл авч байсан юм билээ. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар түүнтэй холбоогүй” гэсэн байна. Г.Алтжингийн тухай эсрэг,тэсрэг мэдээллийг харахад  цөөхөн монголчууд  бие биеийнхээ мууд дурлах нь хэрээс хэтэрчээ гэж бодогдов. Монголчууд цөөхүүлээ. Тийм тусмаа  нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг байвал сайнсан.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх