АТГ-ын ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллана

2018 оны 03-р сарын 16 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29186704_1807286759345854_5949648917602762752_o_20180314035333

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын хэсэгт 20 хүн багтсан байгаа. Тус бүр өөрийн үндсэн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийнэ. Ирэх долоо хоногоос хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхнийг бидний ажилд туслахыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Бид Авлигатай тэмцэх газарт болсон хяналт шалгалтын арга хэмжээний нээлтэд оролцож удирдамж авсан. Өнгөрсөн жил АТГ-ын ажлын хэсэг нийслэлд ажиллаж зөвлөмж хүргүүлсний дагуу бид ажилласан. Энэ жил мөн хоёр сарын хугацаанд ажиллах ажлын хэсэг ирж байгаа юм байна. Та бүхний ажилд шаардлагатай бүхий л боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэв.

Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх