10 сая төгрөгийн төлөөх тулаан эхэллээ

2018 оны 03-р сарын 15 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1521087622_28829258_1333788266726429_1711349395_n

Шинобу файт 2018 мэргэжлийн кикбоксын шилдгийн шилдгийг шалгаруулдаг тулаан 60 кг жинд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус тулаанд шилдэг 18 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд шалгарсан аваргыг 10.000.000 төгрөгөөр шагнадагаараа Монголын хамгийн өндөр шагналын сантай шилдэг тулаанчид оролцдог тэмцээн юм. Тус тулаанууд нийтдээ 1 сар гаруй үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 17-нд эхний 10 тамирчин, 24-нд үлдсэн тамирчид нь тулалдах юм. Энэ тулаануудаас шилдэг 8 тамирчин шалгарч үлдэх бөгөөд шилдэг 4-г шалгаруулах халз тулаанууд дөрөвдүгээр сарын 7-нд болох бол 10 саяын эзэн аваргыг шалгаруулах сүүлийн тулаанууд 14-ны өдөр болох болно. Энэхүү халз тулаанууд зүүн 4 замын хажууханд байдаг Somang plaza SF clubt 19:00 цагт эхэлнэ.

Тасалбарын үнэ: 10.000₮ бөгөөд хүний тоо хязгаартай.

10 сая төгрөгийн төлөөх тулаан эхэллээ

 Батсүхийн Бархасбадь: Нас : 27

Утас : 88909309

Клуб : “Kick crew”

Гаргасан амжилт : -Олон улсын таеквондогийн улсын 4 удаагийн аварга

-Сонирхогчдын кикбоксын улсын аваргын хошой мөнгөн медаль

Ууганбаярын Золбаяр:  Нас : 24

Утас : 88017619

Клуб : Зэвсэгт хүчний 084-р анги “Алдар” спортын хороо

Цол : Боксын спортын мастер

Гаргасан амжилт : -2008 оны Боксын ӨҮУАШТ ны аварга,

-2008,2009 оны Боксын ЗУАШТ -ны хошой аварга.

-Боксын Насанд хүрэгчдийн “А” зэрэглэлийн тэмцээний мөнгө шилдэг тамирчин

-“Мөнгөн бээлий” 2013 оны Кик боксын улсын аварга.

-“Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний аварга.

-2013 оны Ушу санда УАШТ аварга,

-2013, 2014 оны ЗХ аварга шалгаруулах “Рукобошные бой” гардан тулааны тэмцээний хошой аварга.

-2015 оны Азийн нээлттэй цом Гардан тулаан тэмцээний аварга ,

-2016 оны Мутай боксын УАШТ-ний аварга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх