Эрүүл мэндийн салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо

2018 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Эрүүл мэндийн яамны харьяа болон нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр чадавхижуулах сургалт боллоо.

Тус сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн санхүүгийн ажилтнууд болох нийт 80 гаруй мэргэжилтнүүдийг хамруулав.

Дээрх сургалтын гол зорилго Эрүүл мэндийн салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн шинэчилсэн стандартууд, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан гаргахад гардаг гол алдаа дутагдлыг арилгах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох, өртгийн судалгаа хэрхэн хийх, тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн боловсруулах талаар онолын болон практик мэдлэгийг олголоо. Мөн Монгол улсын Эрүүл мэндийн үндэсний тооцоог 2003-2014 оны байдлаар тооцоолон гаргасан үр дүнг танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх