Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

2018 оны 03-р сарын 13 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28947020_1667491259952852_5164838218511628327_o

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.03.13/ эхэллээ. Зөвлөгөөнд нийгмийн даатгал, хөдөлмөр, халамж, гэр бүл, хүүхэд залуучууд, мэргэжлийн боловсролын салбарын төв, орон нутгийн 250 гаруй удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг хэлэлцэн цаашдын үйл ажиллагааныхаа бодлого чиглэлийг тодорхойлох юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нийт 7187 төрийн албан хаагч ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаагийн 1479 нь нийгмийн даатгалын салбарт ажиллаж байна.
Зөвлөгөөний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эцэг эх, олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг устгах гэсэн гурван гол чиглэлийг баримтлан ажиллаж байгаагаа онцолсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтуудыг хэлэлцэхээс гадна төрийн албаны тухай хууль болон авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэж, үр дүнгийн гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх