Улаанбаатарт өдөртөө 10-12 градус хүйтэн

2018 оны 03-р сарын 03 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr
2018 оны 03 дугаар сарын 02-ны 20 цагаас 03-р дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх