Шуурхай бүлэг орон нутагт ажиллана

2018 оны 03-р сарын 02 өдөр, 09 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC0493-1078x516

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Батжаргал нар Булган аймгийн удирдлагуудтай малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал хийлээ.

Хурлаар тус аймгийн зарим сумдад гарсан  шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо.

Түүнчлэн өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдрөөс эхлэн тус аймагт  ажиллана  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх