Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй хамтран сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтанд дүүргийн 20 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид хамрагдав.
Тухайн хорооноос шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн хүрээнд тодорхой ойлголт өгч, эрх үүргийн тухай мэдээлэл өглөө.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг тус шүүхээс зохион байгуулж буй сургалтуудад тогтмол хамруулах, оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх “Иргэний хэргийн анхан шатны шүүхээс” илгээсэн захидал хүргэхэд юуг анхаарах зэрэг олон чухал асуултад хариулт авлаа.
Мөн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас сургалтанд оролцогчдод зориулан эрх зүйн мэдээллийн гарын авлага тараав.
Зохион байгуулагч, хэсгийн ахлагчид сургалтад хамрагдлаа
2018 оны 03-р сарын 01 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )