Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлжээ

2018 оны 02-р сарын 28 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28576126_585016031851220_3213155407927623179_n

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулжээ.

Үүний үр дүнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэд хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх