Хаппи Веритас төв бямба гаригийг “Гэр бүлийн эрүүл мэндийн өдөр“ болгон зарлаж байна

2018 оны 02-р сарын 28 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
kVpKgzThzVFZQvyrtaMu28275896_1757422560982528_1638801442_o

Бидний гэр бүлийн аз жаргал юунд оршдог вэ? Бид хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн аль болох өвчин зовлонгүй, эрүүл энх өсгөж, аав, ээж, хань ижлээ жаргалтай сайхан амьдраасай гэж хүсдэг. Бүгд эрүүл байж л гэмээнэ тайван ажлаа хийж, өрхийн санхүү тогтвортой байж, гэр бүлийн аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чадна.

Гэвч хүсэл байхад хясал дагадаг гэгчээр бүгд өв тэгш байдаггүй. Өдөр тутмын ажил амьдралдаа дарагдсаар нэг л мэдэхэд хайртай гэр бүлийн маань хэн нэгэн аюулт өвчинд нэрвэгдэж, эмчилгээ оройтсон байх тохиолдол ч тулгардаг…

Тэгвэл та болон таны гэр бүл амралтынхаа өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ? Гэр бүлээрээ сайхан амарч, агаар, салхинд гардаг уу? Энэ бүхэн мэдээж чухал.

Гэхдээ өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, үзлэг оношилгоонд орж хэвшүүлбэл сэтгэл санаа, цаг хугацаа, эдийн засгийн маш их хэмнэлттэй байдаг. Тиймээс дор хаяж жилдээ нэг удаа ч болов гэр бүлээрээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, оношилгоонд хамрагддаг бол эрүүл байх гол нөхцлийг бүрдүүлнэ.

ХАППИ ВЕРИТАС оношилгоо, эмчилгээний төв долоо хоног бүрийн БЯМБА гаригийг ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР гэж зарлаж  байна. Энэ өдөр урьдчилан захиалгаа өгвөл зөвхөн таны гэр бүлийг зөвлөх эмч хүлээн авч, хүн тус бүрд тохирсон шинжилгээ, оношилгоог  зөвлөж, үзлэг хийж өгөх болно. Мөн энэ өдөр таны гэр бүлийн хийлгэсэн бүх шинжилгээ, оношилгооны үнийн дүнгээс 10%,  эмчийн үзлэг, зөвлөгөө 50% хөнгөлөгдөх болно.

Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг.

Лавлах 7017-0303, 7000-0303

Цаг захиалах 8855-1166

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх