Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ

2018 оны 02-р сарын 28 өдөр, 14 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28616445_862549067285000_5661902715589312094_o

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногт гар утас хулгайлсан хэргүүдийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлж ажиллажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг шалгахад 10 настай, М гэх хүүгийн халааснаас “LG” гар утсыг нь хулгайлсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 12-13 настай, эрэгтэй, Б, Б, Г үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 26 настай, эрэгтэй М-ын үүргэвчнээс “Samsung J-7” гар утсыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, 28 настай, эрэгтэй Б хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудал дээр 30 настай, эрэгтэй Б гэгч нь 19 настай, эрэгтэй С-ын “Samsung Galaxy S6 edge” гар утсыг хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх