ХЦ-ийн 0131-р ангийн захирагчийн орлогч МУСТА, дуучин О.Эрдэнэсүх анхны бие даасан уран бүтээлийн “Содон гурван чулуу” тоглолтоо үзэгчиддээ толилуулж байсан. Тэрбээр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн “Ээжийн минь хайр” шинэ уран бүтээлээ гаргалаа.
Хилчин уран бүтээлч О.Эрдэнэсүхийг Содон гурван чулуу, Хилчин заяа, Чамайгаа саналаа, Чамтайгаа байхад гээд олон дуугаар нь үзэгч олон андахгүй.