“Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани-ийн хамт олны санаачлага, хандиваар нийгмийн хариуцлагын хүрээнд 1-р багийн иргэн 12 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй М.Энхмаад хашаа байшин барьж өгөх ажлыг эхлүүлсэн билээ.
Тус ажлыг 2018 оны 2 дугаар сарын 1 ний Билэгт сайн өдөр эхлүүлж 9 хоногийн хугацаанд хашаа байшинг барьж дуусгалаа. Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хэрлэн сумын 1-р багийн засаг дарга Р.Энхцэцэг, Компанийн удирдлага, Захирлын зөвлөлийн гишүүд, бүх цехийн дарга, барилгын ажилд идэвхи санаачлагатай оролцсон цехийн төлөөлөл болох ажилтнууд, М.Энхмаагийн гэр бүлд хашаа байшинг 2018 оны 2 дугаар сарын 14 ний өдөр хүлээлгэн өглөө.
Хэрлэн сумын 1-р багийн иргэн М.Энхмаа таньд “ДБЭХС” ТӨХК-ийн хамт олны сэтгэлийн хандиваар барьсан хашаа, байшинд аз жаргал, инээд хөөр цалгиулан баяр баясалаар дүүрэн амьдрахын ерөөл дэвшүүлье.
Компанийн удирдлагын зүгээс нийт ажилтан, албан хаагч, ИТА нартаа хандивын аянд идэвхтэй оролцсонд талархаж байгаагаа илэрхийлье