Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт өнгөрсөн долоо хоногт 60 орчим насны хүнийг 30 гаруй удаа хутгалж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөжээ гэсэн мэдээ олныг хирдхийлгэв. Уг хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн ярьснаар, “Уг хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж, энэ сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумын нутгаас баривчилсан байна. Талийгаач нь 61 настай, Б гэгч байжээ”. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэргээ нуун далдлах зорилгоор талийгаачийг гэрт нь галдан шатаахыг завдсан боловч хэргийн газраас оргон зугтаажээ. Хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа этгээдийг Г. гэдэг, 47 настай, эрэгтэй. Тэрээр Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Гэмт этгээд нь урьдчилсан мэдүүлгээр согтуурсан үедээ хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байна. Түүнийг одоогоор Цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Харин талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг лавшруулан шалгаж байгааг ЦЕГ мэдээлж байна.
Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн этгээдийг оргож явахад нь баривчлав
2018 оны 02-р сарын 26 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
нөгөө сайрхаад байдаг босоо хиамарт халх эрчүүдүүүдэээ