Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр кирил үсгийг халж латин үсэг хэрэглэх болсныг зарлав. Казах цагаан толгой латинаар ямар байхыг үсэг тус бүрээр нэрлэсэн байна. 2017 оны 10 дугаар сарын 26-нд латин үсэгт шилжих тухай ерөнхийлөгчийн зарлиг гарч, бэлтгэл ажил орон даяар өрнөсөн. Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн мэргэд А-гаас Я хүртэлх бүх үсгийг латинаар хэрхэн бичихийг тодруулж, дүрмийг гаргасан байна. Латин цагаан толгойд Ц,Ш,Ч үсэг байхгүй тул Ц-гээр эхэлсэн үгийг Saǵyntaev и Shókeev гэх мэтчилэн бичих аж. Түүнчлэн зарим үсэгний дээр зураас байхыг акуты гэх аж. Энэ мэтчилэн нэг мөр болгон баримтлах дүрмийг эрдэмтэд,хэл шинжээчид боловсруулжээ.
Эх сурвалж:Tengrinews.kz