Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап-2018” өсвөр үеийнхний сүмо бөхийн олон улсын тэмцээн болов. Тэмцээнд найман орны 1300 тамирчин зодоглосон байна. Энэ тэмцээнд манай улсаас найман бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн харьяат Жавхлантөгс гэгч хүү 12 насны ангилалд хүрэл медаль хүртжээ. Сонирхуулахад тус тэмцээнд Хакүхо аваргын хүү Махото Д.Мөнхжаргал сүмогийн дэвжээн дэх анхны ялалтаа авсан байна.
Хакүхо М.Даваажаргалын хүү анхны ялалтаа авчээ
2018 оны 02-р сарын 14 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )