Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын босгон дээр салбар бүртээ амжилт үзүүлж, бусдыгаа манлайлсан зарим хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнах юм байна. Шагнуулах хүмүүсээс О.Балжинням аварга анхаарал татаж байна. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч түүнд өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол олгох аж. Түүнийг шигшээ баг удирдах хугацаанд “Лондон—2012” олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө, С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол сүүлд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээсМонголын жүдочид нэг дор зургаан медаль авсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон юм.
О.Балжинням аварга өнөөдөр Хөдөлмөрийн баатар болно
2018 оны 02-р сарын 14 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нутгийн дүүдээ баяр хүргэж, амжилт хүсье!