Бямба, Ням гарагт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2018 оны 02-р сарын 09 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hog01

ар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ил задгай үүссэн хогийн цэгүүд, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан автозамуудын цас мөс, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах, СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, байгууллага, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх