Томуу, томуу төст өвчний тохиолдол 3.8 хувь болж буурчээ

2018 оны 02-р сарын 07 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
content_dscf3090

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар, амбулаторийн 69.323 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2635 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар тус, тус бага байна.

Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 838 дуудлага ирснээс 30.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 06-ны байдлаар, 2084 орон дээр 1753 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 143 буюу 36.4 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх