Хаврын урь орох дөхөж байгаа ч ОХУ-ын Москва,Санкт-Петербург хот орчмоор сүүлийн 100 жилд ороогүй их цас унажээ. Цаг уурын алба, Онцгой байдлын газраас өгч буй мэдээллээр, цас цэвэрлэх ажил хот даяар өрнөж байна. Гудамж талбайд ихээр орсон цас автомашин явах аргагүй хунгарлажээ. Хамгийн хүнд байдал авто замууд дээр үүссэн учраас цасанд дарагдсан замаар автобус, троллейбус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж чадахгүй байна. Тиймээс метрогоор зорчигчдын ачаалал эрс нэмэгджээ. Москва хотын цасыг арилгахад 20 мянга гаруй техник хэрэгслийг дайчилж,4000 гаруй самосвалаар зөөж байгаа аж. байгаа аж. Байгалийн гэнэтийн гамшигтай тэмцэх шуурхай албыг байгуулж цэргийн алба хаагчдыг ажиллуулж эхэлжээ.
Москвагийн онгоцны буудлуудын цасыг арилгаж хүчрэхгүй байгаагаас ням гаригт 80 гаруй нислэлийг цуцалсан байна. Нийслэлийн сургуулиудын үйл ажиллагааг албан ёсоор хаагаагүй ч цасанд боогдсон сурагчдыг явах боломжгүй бол заавал ирэх гээд хэрэггүй гэж олонх сургуулийн захиргаа мэдэгджээ.
Эх сурвалж: Lenta.ru