Хүн амын амьжиргааны доод түвшин 7.2 хувиар өсчээ

2018 оны 02-р сарын 07 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27459264_1403508179775621_4194904983637394755_n

Үндэсний Статистикийн хорооноос  хүн амын амьжиргааны доод түвшинг  шинэчлэн тогтоосон байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгодог.

Тэгвэл Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198 600 төгрөг болсноор  13300 төгрөг буюу 7.2 хувиар өслөө. Баруун бүсийнх 11500 төгрөг буюу 6.9 хувь, төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар тус тус нэмжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх