“Тийн унжлагат” хэмээх шороон (шар) нохой жилд онцгойлон засалтай жилтнүүд

2018 оны 02-р сарын 22 өдөр, 12 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам, Зурхайч овгийн Доржийн Цогтбаатар

tsogtbaatar

1.1. Жил орогсод:

-“13, 73-ний жил” нь “хүү” махбодатай жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
-“25, 85-ны жил” нь “нөхөр” махбодатай жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.
-“37, 97-ны жил” нь “дайсан” махбодатай жил бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.
-“49-ны жил” нь “эх” махбодатай жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.
“61-ны жил” нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодатай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.
-“Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж ордог 4 жил”-бар, могой, бич, гахай: “жилээ барьж ордог 4 жил”-хулгана, туулай, морь, тахиа: “жилээ дагаж ордог 4 жил”-үхэр, луу, хонь, нохой болой.
1.2. Луу жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.
1.3. Хонь, үхэр жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.
1.4. Бар, морь жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.
1.5. Гахай жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.
2. “Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд, малд муу тул шүтээнд тахил өргөж, Цагаан шүхэрт, Нанжид, Догжүр үйлд.
3. Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ
5.1. Насны буюу жилийн есөн нүд нь: 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул “Цэдүв” хуруул, “Чивэл” хийлгэ.
5.2. -18, 36, 54-ний есөн нүд нь: эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул Сан олонтоо тавиулж, Балин тахил өргөж, Буян хишгийн даллага авахуул.
5.3. -27, 72-ны есөн нүд нь: ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа “Ганшиг” уншуул.
5.4. -45, 63-ны есөн нүд нь: зовлон гаслан авчрах тул “Цагаан шүхэрт” нас тоолон уншуул, Сундуй айлдуул. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “Есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор “Цац” талбиж, Жавтүй тавиул.
5.5. Үхээрийн жил /өөрийн бага түйтгэр/ огторгуйд ургаваас өвдөх, үхэх, гарз хохирол тэргүүтэн гарах тул Цэнд, Сэдэд, Дара эх, Нийтийн ганшиг аль олон уншуул.

Tsogoo lam

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх