Бусдыг хүчирхийлэн дээрэмдсэн гэмт этгээдийг камераар илрүүлжээ

2018 оны 02-р сарын 02 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27718455_1294131647384997_805621503_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дахь орон сууцанд 62 настай эмэгтэйг хүчирхийлж,дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийн мөрөөр  нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шурхай ажиллаж гэмт этгээдийг баривчлан саатуулсан байна. Налайх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг цагдаагийнхан хяналтын камерийн бичлэгээр илрүүлжээ.  Гэмт этгээд эмэгтэйг  айлган сүрдүүлж хүчиндээд 300,000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан гэж цагдаагийнхан мэдэгдлээ.  Амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх