Нийслэл хот жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой боллоо

2018 оны 02-р сарын 01 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27540811_158852794900041_524935473830464056_n

Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой маргааш буюу 2018 оны 2 сарын 2-ны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ. Энэхүү тогтоолыг маргааш 14:00 цагт Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин клубт тус хорооны удирдлага, иргэдийн төлөөлөлд гардуулж өгөх юм байна.
Түүхийн хуудсыг эргэж сөхвөл одоогоос 125 жилийн өмнө буюу 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны 2-р сарын 2-ны өдөр хотноо эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ. Тэрээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулагдах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх