Бямбад тэгш, нямд сондгойгоор төгссөн дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулна

2018 оны 02-р сарын 01 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
047877229c4a84eaef3f25600686ce7c

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, НЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

“Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэлрүү, нийслэлээс орон нутагруу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчлэсэн бүс байхгүй. Өвлийн бүсийн хязгаарлалтаараа явна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн орчмоор их ачаалал авдагтай холбогдуулан төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвүүдийг ажиллуулахаар болсон” хэмээн ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат ярилаа.

Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар болжээ.

Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх