Анагаахын захирал Г. Батбаатар сайд Ц.Цогзолмаагийн эсрэг “Дайн” зарлав

2018 оны 02-р сарын 01 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15174464065a726506d6dd4

Дээд боловсролын тогтолцооны гажуудлыг засах гэж буй яамны бодлого, Ц.Цогзолмаа сайдын шийдвэрийг үл ойшоож байсан бол одоо элт эсэргүйцэж АШУҮИС-ийн шилдэг, туршлагатай, эрдэмтэн профессоруудыг хомроголон халж эхэллээ. Тэр дунд нь хэдхэн хоногийн өмнө өөрийг нь магтан дуулуулсан өргөх бичигт гарын үсэг зурсан олон хүмүүс байгаа нь одоо халаглан амаа барьж байна. АН-ын засаг барьж байх үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан Л.Гантөмөр нарын ивээлд орж томилогдсон Г.Батбаатар нь “Тусалж чадахгүй бол саад бүү бол” гэж Ц.Цогзолмаа сайдад томорч ярилцлага өгч байсан бөгөөд 2-р сарын 1-ний АН-ын жагсаал цуглааны сургаар “Чоно борооноор” гэгчээр яам, салбарын сайддаа “Томорч” дайн зарлав. Үндсэн ажлаа цалгардуулан хар “пиар”-аар хөөцөлдөж, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаа Г.Батбаатарыг хална гэсэн Ц.Цогзолмаа сайдын шийдвэр хэзээ хэрэгжих бол…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/01 12:02

    Хүний нэр хүндийг унагааж захиалгаар огт үндэслэлгүй худлаа мэдээлэл тараахаа болиочээ. Хэн хэзээ халагдваа. Арай бохир бишүү. Шүүх албан ёсоор хандаж нэр төрөө сэргээлгэх болно

    (0) (0)
  2. Zochin
     (192.168.8..***)
    2018/02/01 12:01

    Or undeslelgui hudlaa medeelel tavihaa bolihiig shaardaj baina.

    (0) (0)