НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан медаль”-иар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочин шагнууллаа. Шагналыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү гардуулав. Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа шинэ бүтээл зохион бүтээсэн хүмүүст олгодог. Ц.Лочин нь мэс заслын олон багаж шинээр зохион бүтээж олон патент, ашигтай загварын гэрчилгээ авсан Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч юм. 1986 оноос эхлэн манай улсын 20 хүнд уг шагналыг олгожээ.
Ерөнхий мэс заслын их эмч Ц.Лочин Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”-иар шагнууллаа
2018 оны 01-р сарын 31 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )