Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайханыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр албан тушаалын эрх мэдлээ ашиглан “Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн” юмсанж. Б.Батсайхан нь 2015 оны аравдугаар сард уг албан тушаалд томилогдохдоо нэлээдгүй хэл ам дагуулж олны бухимдлыг дагуулсан. Гэвч төрийн нарийний албыг жил гаруйхан хугацаанд хашаад суудлаасаа буусан. Төрийн өндөр албанд ажиллах хугацаандаа улсад 109 сая төгрөгийн хохирол учруулж амжсаныг АТГ шалгаж байна. Тодруулбал, эхнэрийнхээ Тэрэлж дэх амралтын газарт засвар хийхдээ яамны санхүүгээс 109.4 сая төгрөг гаргажээ. Харамсалтай нь тэр мөнгийг эхнэр нь буцааж өгсөнгүй. Тиймээс улсад их хэмжээний хохирол учруулсан нь тэр аж.
Б.Батсайхан нь 1984 онд Зүүнбаянгийн цэргийн ангид улс төрийн орлогчоор ажлынхаа гарааг эхэлжээ. Тухайн үед диско клуб ажиллуулж байсан болохоор нь зүүнбаянгийнхан “Диско” Б.Батсайхан гэдэг болсон,өнөө ч тэр нэрийг хүмүүс андахгүй. 1996 оноос БХЯ-ны сайд Д.Дорлигжавын зөвлөхөөр ажиллаж байх үедээ хурандаа цолоор шагнагдсан байна. Түүнчлэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр ажиллаж байгаад БХЯ-ны ТНБД-аар томилогдсон байна.
archaagui novsh iim uymnuud uhsenee hiij amid ybnaa alaach pizdag