“Эх орон-Аюулгүй амьдрал” нийгмийн дэг журмыг сахиулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2018 оны 01-р сарын 25 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7w1ko322s8

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран “ЭХ ОРОН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” уриан дор нийслэлчүүдийнхээ амар тайван амьдралын төлөө Сүхбаатар дүүргийн 9-20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх мөн нийгмийн дэг журмыг сахиулахаар нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна.
Арга хэмжээний нээлтэнд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ө.Батмөнх, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, мөн албаны Хамгаалалтын газрын хэлтэс тасгийн дарга нар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар болон тус сургуулийн сонсогчид оролцлоо.

“ЭХ ОРОН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” нийгмийн дэг журмыг сахиулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ Arslan.mn
Арга хэмжээний хүрээнд тус албаны хамгалалтын газрын 120 цагдаагийн алба хаагч, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 300 сонсогч 3-н ээлжээр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн бие бүрэлдэхүүн нэгдсэн эргүүлд ажиллана.“ЭХ ОРОН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” нийгмийн дэг журмыг сахиулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ Arslan.mn

“ЭХ ОРОН-АЮУЛГҮЙ АМЬДРАЛ” нийгмийн дэг журмыг сахиулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх