Солонгост хулгайч монголчуудыг үзэн ядаж байна

2018 оны 01-р сарын 24 өдөр, 17 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gold

БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрүүд монголчуудыг орохыг хоригложээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ. Яагаад монголчуудыг үзэн ядаж үнэт эдлэлийн дэлгүүрт оруулахгүй гэсний учир нь хулгай хийдэгтэй нь холбоотой аж.  Манай улсын иргэд “тэрийг үзье,энийг үзье” гэж байгаад л байнга хулгай хийдэг тул солонгосууд ийм  хориг тавьжээ. Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын  визээр очсон Монгол Улсын иргэн, 31 настай эрэгтэй У,28 настай   Б  нарыг Сөүл хотын цагдаагийн газар саатуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд Сөүлийн Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж байхдаа худалдагчийнх нь лангуун дээр тавьсан дөрвөн сая 800 мянган воноор үнэлэгдэх 16 ширхэг 14 каратын алтан бөгж хулгайлжээ. Энэ мэтчилэн дэлгүүрийн лангуун дээрээс  хулгай хийгээд жишим ч үгүй зугтаад явчдаг монголчууд цөөнгүй аж. Тиймээс солонгосууд  ингэхээс өөр аргагүйд хүрснээ учирлан  тайлбарладаг болжээ. Хүний нутагт ажил хийж мөнгө олох гэж оччихоод аль үнэтэй цайтайг нь хулгай хийгээд байхаар тэр улс бидэнд виз өгөх үү. Эх орныхоо нэрийг харь нутагт шавартай хутгаж явдаг хүмүүсийг даруй буцааж авчрах нь дээр болов уу. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгай хийх гэмт хэрэг үйлдэж байна” хэмээн байнга сэрэмжлүүлдэг болжээ.

Н.Цэлмэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх