Дэлхийгээр аялагчид клуб аялагч нартаа зориулан сар бүр нэг арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ оны эхний арга хэмжээнд Жамбалсүрэнгийн Золбаяр буюу Монгол бадарчин Амай оролцож “Цаг хугацаагаар” лекцээ тавихаар боллоо. Энэхүү арга хэмжээг Монголын Залуучуудын Холбоо дэмжин хамтран ажиллаж байна.
Амай нь дэлхийн 86 орноор аялсан бөгөөд аяллын үеэр тохиолдсон сонирхолтой түүх, адал явдлууд, туршлага, зөвлөгөөнүүдээсээ хуваалцах юм. Лекцийн үеэр сонирхсон асуултаа асуух боломжтой. Арга хэмжээ 2018 оны 1-р сарын 27-ны өдөр 18:00 цагт МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулагдана.