Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтэрч, цасаар шуурч байгаа хэдий ч гол мөрөн, нуурын ус гүн хөлдөөгүй байна. Нутгийн иргэд урьд өмнө болоод л байсан юм гээд мөсөн дээгүүр машинтай хэнэггүйхэн зорчих нь олонтаа. Мөсөөр зорчих аюултай гэж сэрэмжлүүлэн анхааруулсаар байхад урд шөнө буюу 1 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Улаангом сумын нутаг дахь Хархираа голд 9 зорчигчтой Ланд-105 автомашин цөмөрчээ. Ослын газарт аймгийн Онцгой байдлын аврагчид ажиллаж байна. Гол нуур хөлдсөн ч мөсний даац нь хүн мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэн анхааруулж байна.
Хархираа голд Ланд-105 машин цөмөрч 9 хүн осолдов
2018 оны 01-р сарын 22 өдөр, 16 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )