Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Пало-Альтод болсон хэвлэлийн хурал дээр энэ оны 3 дугаар сард Facebook сүлжээний үйл ажиллагааг албан ёсоор зогсооно гэж мэдэгдсэн байна. Яагаад ийм шийдвэр гаргаж буйгаа тайлбарлахдаа уг сүлжээгээр дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт өдөр бүр санаанд оромгүй хурдацтай нэмэгдэж байна гээд “Facebook хяналтаас гарч, түүнийг удирдахаас үүссэн стресс миний амьдралыг сүйдэллээ. Би үүнд төгсгөл тавих ёстой” гэж мэдэгдэв.
Цукербергийн ярьж буйгаар, 2018 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн хэрэглэгчид өөрсдийн аккаунтдаа орох боломжгүй болох юм байна. Тус компанийн техникийн асуудал хариуцсан дэд захирал Аврат Хумарти “Та өөрийн зургаа дахин үзэхийг хүсэж байгаа бол цаг байгаа дээр интернетээс зургуудаа татаж аваарай. Facebook бизнесээ орхисны дараа та зургаа авах боломжгүй болно” гэж сануулсан байна.
Цукерберг сэтгүүлчдэд хандаж “Үнэнийг хэлэхэд би энэ шийдвэрээ зөв гэж бодож байна. Сүлжээ байхгүй бол хүмүүс гудамжинд гарч жинхэнэ найз нөхдөө олох болно. Энэ сайхан хэрэг шүү” гэжээ.
Vnen ym bolowu
Unen bgasai. Facebook haagdaasai
hudlaa medee yum bishu. gadaadiin site-r uhaad olsongui
яг зөв шийдвэр хүн төрөлхтөнийг устгаж дуусахаар байсан шүү,Энэ хүн одоо л ухаарч дээ, FB бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг гэхэд болох зүйл байсан шүү, Би үнэхээр FB эсрэг байсан
ooooh yeeeaaaa