Америкуудын хэрэглэхээс татгалзсан элэгний эмийг монголчууд дээр туршиж байгаа бололтой

2018 оны 01-р сарын 22 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
em

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Даваасүрэн гишүүн  АНУ-аас ирж буй элэгний эмэнд эргэлзэж байгаагаа хэлж олныг гайхшруулав. Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр  өмнө нь хэн ч ярьж байгаагүй ноцтой мэдээлэл дуулгасан нь тэр. Түүний ярьснаар, бидний хамгийн сайн эм гэж амаа олохгүй шагшин магтаад элэгний вирустэй хүмүүс уралдаж уугаад байгаа уг эмийг АНУ-д хэрэглэхийг хориглосон аж.   Ц.Даваасүрэн гишүүн АНУ-аас орж ирж байгаа элэгний  вирусын эсрэг эмийн тухай ярихдаа, “ АНУ-аас орж ирж байгаа элэгний уг эмийг тус улс хүн дээр туршаагүй юм билээ. Хорьчихсон. Гэтэл Монголд хүн дээр туршиж байна. Хэдэн нөхөр л шоудаад  монгол хүн дээр дээрх эмийг туршаад яваад байдаг. Төр гэж байгаа бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй” гээд палхийтэл хэлж орхив.  Монголчууд элэгний өвчлөлөөрөө дээгүүр байдаг нь үнэн. Хэрэв уг эмийг америкууд өөрсдөө ууж үзээгүй,хүн дээр туршаагүй бол монголчууд бид анхны туршилтыг бие дээрээ хийж “туршилтын туулайнууд” болж байгаа бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.168.8..***)
    2018/01/24 18:01

    олон эм байгаа яг ямар нэртэй эм нь вэ тодорхой гаргаач , сэтгэл түгшээчлээ. Би бас уусан харвони

    (0) (0)