Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2018 онд БЗДХ/ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчнийг эрт илрүүлгийг нэмэгдүүлж, илэрсэн тохиолдлыг эмчилгээ оношлогоонд бүрэн хамруулах, цаашид тархалтыг дүүргийн хэмжээнд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтанд ЧДЗДТГ-н алба хэлтэс нэгжүүд, Улаан загалмай нийгэмлэг, Глобал сан, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Солонгосын үндэсний сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, АШУҮИС, СУИС, 1-19 хорооны ӨЭМТ-үүдийн төлөөллүүд оролцсон юм.
Энэхүү уулзалтын үр дүнд БЗДХ/ХДХВ/ДОХ, сүрьеэгийн зорилтот бүлэгт чиглэсэн илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөөний саналыг гаргаж, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх захирамжийг гаргуулан хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.