2018 оны 01 дүгээр сарын 18-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.