Гоо сайхны эм, тарианы тунг хэтрүүлбэл булчин сулрах гаж нөлөө үзүүлэх аюултай

2018 оны 01-р сарын 17 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
800x445

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж, Солонгосын гоо  сайхны тарилга, ботокстой /нейротоксин/ холбоотой иргэдийн гомдлыг шалгасан тухайгаа сонордуулав. 2018 оны нэгдүгээр сарын 11-нд  иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу МХЕГ болон НМХГ-аас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар БНСУ-ын иргэн, “Curer” компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар хилээр оруулж ирээд худалдаж байсныг илрүүлжээ. Уг бүтээгдэхүүнийг Баянгол дүүргийн  хоёрдугаар хороо, Сөүлийн гудамж дахь “Бүрд” төвийн 3 давхарт худалдаалж байсан ба арьс гоо заслын “Нандин гоо” эмнэлэг түүнээс 70 ширхгийг худалдан авсан нь тогтоогдсон байна.  БНСУ-ын иргэн Чоо Ганг  мен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэр төрлийн  /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул  үйл ажиллагааг таслан зогсоож,эм тариаг хураажээ. Хэрэв гоо заслын эм тарианы тунг хэтрүүлбэл хүний гоо сайхан муугаар өөрчлөгдөх аюултай. Булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Н.Мандаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх